ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#31/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2022 оны эхний хагас жилийн байдлаар Банкны салбарын цэвэр ашиг 80%-иар, системийн нөлөө бүхий 5 банкны цэвэр ашиг 109%-иар өсжээ."

-Ж. Номин
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Хөрөнгө оруулалтын шинжээч

Онцлох шинжилгээ

Онцлох график

Банкны салбарын цэвэр ашиг 2022 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 80% буюу 257 тэрбум төгрөгөөр өсөж 580 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд, системийн нөлөө бүхий 5 банкны цэвэр ашиг 287 тэрбум төгрөг буюу дунджаар 109%-иар өсөж 550 тэрбум төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, ТОП-20 индекс 34,715.45 нэгжид хүрч, 0.02%-ийн бууралттай хаагдсан.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 7-р сарын ажилгүйдлийн түвшин хүлээлтээс доогуур гарсан нь Холбооны Нөөцийн Банкийг (ХНБ) инфляцын эсрэг дахин бодлогын хүүг өсгөнө гэх хүлээлтийг зах зээлд үүсгэлээ. Үүнтэй холбоотойгоор хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкнууд өндөр инфляцыг бууруулахаар дахин бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд холимог өгөөжтэй байхад нөлөөллөө. 7 хоногт “STOXX Europe 600" индекс 0.59%-иар буурсан бол бусад гол индексүүд өсөлттэй хаагдсан.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээнд бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 0.4%, "TOPIX" индекс 0.8%-ийн тус тусын бууралттай хаагдсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Геополитикийн хурцадмал байдал, ипотекийн зээлийн бойкот (boycotts) болон эдийн засгийн таагүй байдал зэргийн улмаас БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.8%, "CSI 300" индекс 0.3% тус тус 7 хоногт унасан.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,154 ширхэг бондыг нийт 538.92 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын төлөөлөгч Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг эсэргүүцэж БНХАУ-ын арми цэргийн сургуулилтынхаа үеэр Тайванийн ойролцоо усан хил рүү пуужин харваж, зарим пуужингуудаа Тайпей хотын дээгүүр нисгэсэнтэй холбоотой үүсэж болзошгүй АНУ, БНХАУ хооронд хурцадмал байдал нь АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өсөхөд нөлөөлсөн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Company news

МОНГОЛБАНК: VI САРЫН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛЭЭР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ $9.94 САЯ БОЛОВ

 2022.08.04 

Зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 9.94 сая ам.долларын алдагдалтай гарсан болохыг Монголбанк мэдээллээ. Алдагдал өмнөх сараас буурсан ч 2021 оны эцсийн дүнтэй харьцуулахад өссөн байна.

Дэлгэрэнгүй

SXCOAL: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ VII/22-28-НД ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 180 ХУВИАР ӨССӨН

 2022.08.04 

Нүүрсний экспорт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд өнгөрсөн оны мөн үеэс 180 хувиар өсөж 666 мянга 300 тонн болсон гэж “SXCoal” мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

"МОН БИЙФ" КОМПАНИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

 2022.08.05 

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/59 тоот тушаалаар бүртгэгдсэн “Мон Бийф” компанийн шинээр гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, ажлын 5 өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Дэлгэрэнгүй

"АПУ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

 2022.08.05 

"АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/12 тоот тогтоолын дагуу компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.

Дэлгэрэнгүй